m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 05:50
377
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер буулаа

Өчигдөр хоёр цаг орчим хугацаанд орсон ширүүн борооны улмаас нийслэл болон хөдөө орон нутагт үер буугаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая орсон 15-20 минутын  ширүүн борооны улмаас нийслэл хот дахин үерт автлаа.

Хотын төв замуудаар машины талаар татахуйц их ус тогтсон байна. Мөн Баянзүрх дүүргийн 1, 2-р  хорооны нутаг дэвсгэр болон зарим дүүргээс үерийн дуудлага иржээ.  Иймээс Нийслэлийн онцгой байдлын газраас үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.