m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 06:28
129
“Арвис” клуб-ын тамирчид талбайгаа цэвэрлэлээ

МХБХ Охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тэмцээнийг маргааш зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү тэмцээнд шилдэг найман баг оролцох болсон бөгөөд хөдөө орон нутгаас хоёр баг оролцож байна. 

“Арвис” клуб-ын тамирчид тэмцээн дөхсөн ч бэлтгэлээс илүү талбайгаа цэвэр цэмцгэр байлгахыг хүслээ. Өөрсдийн санаачлагаар хөлбөмбөгийн ногоон талбайн эргэн тойрон дахь зүлэг ногоог зулгааж, үзэгчдийн суудлын дэргэдэх тамхины иш, ундаа усны сав гээд бүх хогийг цэвэрлэлээ.