m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 06:48
56
“Сонгодог үдэш” гоцлол дуучдын тоглолтоор үргэлжилнэ

Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарыг дуустал Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдад болон орон нутгаас Улаанбаатар хотыг зорих дотоодын жуулчдад зориулсан “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Австри, Монголын уран бүтээлчдийн тоглолтоор эхэлсэн цуврал өнгөрсөн долоо хоногт “Балетын үдэш” сонгодог өвөрмөц тоглолтоор үргэлжилсэн. Тэгвэл энэ сарын 23-нд гоцлол дуучдын сонгодог тоглолтоор үргэлжлэх аж. Тоглолтод ДБЭТ-ын шилдэг уран бүтээлчид болох Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга болон бусад гоцлол дуучид оролцож дэлхийн шилдэг уран бүтээлүүдээр үзэгчдийн сонорыг мялаана.