m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 07:29
38
“Их дуулга”-ын тэмцээнд багийн дүнгээр гуравдугаарт жагслаа

ОХУ-ын Тюмень хотноо энэ сарын 18-19-нд буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн боллоо. Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 55 орны 328 жүдоч өрсөлдлөө. Манай шигшээ багаас эрэгтэй 12, эмэгтэй есөн жүдоч Тюмений татамид өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль авлаа.

Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд нар VII байр эзэлжээ. 18 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Япон улс зургаан алт, хоёр мөнгө, нэг хүрэл авснаар тэргүүлсэн бол ОХУ хоёр алт, гурван мөнгө, долоон хүрэл медаль, Монгол алт, мөнгө, хүрэл медалийг тус бүр нэгийг хүртэж, гуравдугаар байрт жагслаа.