m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.20 09:07
89
Инфляци 0.1 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг мэдээллээ. Уг мэдээллээр улсын хэмжээнд инфляци буюу хэрэглээний үнийн улсын индекс 2015 оны зургаадугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувиар буурсан байна. Ийнхүү буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин он гарсаар эхний зургаан сарын байдлаар инфляци 3.2 хувьд хүрээд байна. Монголбанк энэ оны эцэс гэхэд инфляцийг 8 хувьд барих зорилт дэвшүүлж байгаа билээ.