m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 00:24
57
Н.Түмэндэмбэрэл нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Эрүүл мэндийн яам Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд анхан шатны шүүхээс ял оноосон байдаг. Тэгвэл тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Шүүх тэдний гомдлыг хүлээн авч, өнөөдөр хэлэлцэхээр болжээ. 

Түүнийг албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноосон билээ. Н.Түмэндэмбэрэлтэй хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял, энэ хэрэгт хамсаатан гэгдэх н.Туулд хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон.