m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 00:31
48
Барселона клубын ерөнхийлөгч улиран сонгогдлоо

“Барселона” клубын ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа. Сонгуульд одоогийн ерөнхийлөгч Жозеп Бартомеу олонхийн санал авсанаар ялалт байгуулжээ. Жозеп Бартомеу 54.6 хувийн санал авсан бол түүнтэй өрсөлдсөн Жоан Лапорта 33 хувийн санал авсан байна. Харин Аугусто Бенедито 7.1, Тони Фрейха 3.7 хувийн санал тус тус авчээ.

Бартомеу өнгөрөгч  оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн албанд томилогдсон бөгөөд ийнхүү сонгуульд ялалт байгуулсанаар ирэх зургаан жилд Каталоны багийг удирдах эрхтэй боллоо.