m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 00:51
84
Өндөр гэгээний Даншиг наадмын хөтөлбөр

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойн Даншиг наадам энэ сарын 24-26-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болно. Даншиг наадмын бөхийн барилдааны үеэр урлагийн тоглолт, шашны арга хэмжээ, Монголын шилдэг айраг шалгаруулах уралдаан болох юм. Наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

2015 оны 7 дугаар сарын 24-ний Баасан гариг

10.00-18.00 Зочдыг хүлээн авч, байрлуулах

10.00-13.00 Эрлийз бага насны морьдын уралдаан

13.00-16.00 Эрлийз дунд насны морьдын уралдаан

16.00-20.00 Уралдаанд түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах

20.00-22.00 Даншиг наадамд зориулсан шашин, урлагийн цэнгүүн

7 дугаар сарын 25-ны Бямба гариг

07.00-10.00 Азарганы уралдаан

10.00-20.00 Даншиг наадмын сурын харваа

11.00-12.30 Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг наадмын нээлтийн арга хэмжээ /тусгай хөтөлбөрөөр/

12.30-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.00-16.00 Их насны морьдын уралдаан

16.00-18.00 Шүдлэн насны морьдын уралдаан

17.00-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

18.00-20.00 Дааган насны морьдын уралдаан

21.00-24.00 “Өндөр гэгээн-380” урлагийн тоглолт, ёслолын буудлага

7 дугаар сарын 26-ны Ням гариг

07.00-10.00 Соёолон насны морьдын уралдаан

10.00-13.00 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

10.00-16.00 Сурын харваа

11.00-14.00 Хязаалан насны морьдын уралдаан

14.00-16.00 Хүчит бөхийн барилдааны тав, зургаагийн даваа

16.00-17.00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах

17.00-19.00 Хүчит бөхийн барилдааны долоо, найм, есийн даваа

19.00-20.00 Даншиг наадмын хаалтын арга хэмжээ