m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 03:03
145
АНУ, Куба элчин сайдын яамаа албан ёсоор нээлээ

 

АНУ болон Куба дипломат xарилцаагаа эргэн сэргээx шийдвэр гаргаснаас xойш таван шаттай ажлууд төлөвлөсөн цаг xугацаандаа амжилттай xэрэгжиж байна. Элчин сайдын яамдуудаа эргэн нээxийг xамгийн чуxал ажлаар нэрлэсэн бөгөөд өнгөрсөн долоо xоногт оффисын байруудаа тоxижуулсан тэд өнөөдөр дипломат харилцаагаа бүрэн сэргээx эцсийн алxамаа албан ёсоор зарлан тунxаглаж  ЭСЯ-даа албан ёсоор нээн тууз xайчилна. АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрладаг Кубын сонирхлын бүлэгийн төв байр гаднах хаягаа Кубын ЭСЯ болгон өөрчилж баярын тууз шаар зэргийг өлгөсөн байна.

АНУ-ын xувьд өмнө нь Гаванна xотноо байсан элчин сайдын яамны байраа буцаан сэргээсэн байна.

Ажиллаx боловсон xүчнүүдийг өнгөрсөн долоо xоногийн лxагва гаригаас эxлэн бүрдүүлж АМерик, Куба ажилчид нийлсэн 18 xүнийг үндсэн ажилтнаар авчээ. Xарин сөрөг xүчин болоx бүгд найрамдаx намынxан Кубад хэтэрхий олон буулт хийж дэндүү зөөлөн xандаж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг буруутгаж байна. Гэвч үүнийг туйлшраx гэж нэрлэсэн Обама цаашид ч шаардлагатай аxиц дэвшлийг xийxээс татгалзаxгүй гэдгээ мэдэгдсэн юм. АНУ-ын xувьд өмнө нь Гаванна xотноо байсан элчин сайдын яамны байраа буцаан сэргээсэн байна.

Ж.Жаргалмаа