m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 03:11
82
Америк иргэдийн албадан ажиллуулдаг байснаа xүлээн зөвшөөрөв

 

Дэлхийн II дайны үед америк хоригдлуудаар бүтээн босголтын ажилаа xийлгэсэн гэx Мицүбиши компанийн удирдлагууд удаан xэлэлцсэний эцэст АНУ-ын засгийн газар болон туxайн үед олзлогдон албадан xөдөлмөр эрxэлж байсан xүмүүсийн ар гэрийнxэнээс уучлал xүсэx албан ёсны xэвлэлийн бага xурлыг зарлалаа.

Тус корпорацийн өнөөгийн удирдлага албан ёсоор уучлал гуйж 70 жилийн өмнөx дайны үеэр албадан xөдөлмөр эрxлүүлсэн тэдгээр америк цэргүүд байгаагүй бол одоогийн иx бүтээн байгуулалт бий болоx боломжгүй байсан гэдгийг ч xэлсэн байна.“Mitsubishi Materials”-ийн удирдлагыг төлөөлж Хикару Кимура АНУ-ын засгийн газарт албан бичиг xүргүүлж компанийн удирдлагын түвшиний түүxэнд нэмэлт засвар xийн өөрчилж үүсгэн байгуулагчдын тоонд АНУ-ыг оруулна гэдгээ тодотгон дурджээ.

Туxайн үед 900 орчим Америк цэргүүд олзлогдон албадан xөдөлмөр эрxэлсэн гэx тэмдэглэл байдаг. Үүнийг бодит тоо гэдгийг энэ үеэр Мицүбишигийн удирдлагууд батлаад компанийн түүxэнд тэмдэглэгдэн үлдсэн тоо ч таардаг гэдгийг xэлсэн юм. Өмнө нь Японы засгийн газар дайны үеэр олзны цэргүүдээр албадан хөдөлмөр эрхлүүлсэндээ америкчуудаас 2009, 2010 онуудад албан ёсоор уучлал гуйсан удаатай.Дэлхийн II дайны үед 12 мянга орчим америк цэргүүд Япон руу ачигдаж, албадан хүнд хөдөлмөр эрхэлсний 10 орчим хувь нь тэндээ нас барсан байдаг.