m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 03:35
1591
Хаана амрахаа эндээс сонгоорой

Зун, намрын налгар сайхан өдрүүдэд амралтаа авч, бүтэн жилийн ядаргаагаа тайлдаг нь монголчуудад бараг уламжлал болсон. Тэгвэл та хаана ямар амралт байдаг, хотоос хэдэн км, ямар үйлчилгээ үзүүлдэг талаар дэлгэрэнгүй мэдээллийг судалж амжаагүй бол энэ мэдээлэл танд хэрэг болох нь гарцаагүй. MASS.MN, 1900-1950 мэдээллийн лавлах хамтран дараах мэдээллийг хүргэж байна. Цувралаар хүрэх мэдээлэлд багтсан амралтын газрууд хоттой хамгийн ойр байдаг гэдгийг онцольё. Та илүү мэдээлэл авахыг хүсэвэл 1900-1950 лавлахад хандаарай. 

Жаргалантын ам жуулчны бааз, жаргалан цогцолбор Иргэний нисэхийн ерөнхий газар сэргээн засах сувилалын цогцолбор

УБ хотоос 22 км зайтай

ХУД 20-р хороо Нисэхэээс урагш Төв аймгийн хотоос гарах постноос зүүн тийш 4 км зайтай, Жаргалантын аманд байдаг

100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Баянхангай эко кемп, Баянхангай ХХК

УБ хотоос 22 км зайтай

СБД 19-р хороо Хандгайтын зүүн аманд байрладаг Хараацай зуслангийн хойд талд 2.5 км шороон замаар яваад очино

100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Интерлайн ХХК

УБ хотоос 22 км зайтай

оффис: ХУД 1-р хороо 120 мянгатын холбооны 36-р салбарын хойд талд 3 давхар 25б байр
жуулчны бааз: БЗД 11-р хороо Хонхор жуулчны бааз.

30-50 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Бэйби сувилал нярай хүүхдийн сувилал I and U LLC харьяа

УБ хотоос 22 км зайтай

ХУД 12-р хороо хоттой ойрхон УБ хотоос 22 км ХУД Био комбинатын модон гүүрээр гараад Сонгины доод амралтаны яг зүүн талд

0-6 сартай эх хүүхдийн сэргээн засварлах амралт сувилал, Үйлчилгээ, байр, хоол.

Согоот амралтын газар

УБ хотоос 23 км зайтай

СБД 19-р хороо Хандгайтын богино замд Майхан толгойн замаар баруун тийш эргээд 1 км зам дагуу цэнхэр хаягтай

өвлийн байшин 50-60 хүн хүлээж авах хүчин чадалтай, өвөл  байшин, зун гэр байшингаар үйлчилдэг

Чингисийн хүрээ жуулчны бааз,

УБ хотоос 23 км зайтай

ХУД 8-р хороо Богд уулын Жаргалантын ам, Төв аймгийн замаар яваад, Богд хаан уулын  жаргалант аманд, Буянт-Ухаагаас зүүн урагш 5км зайд байрладаг
төв оффис: СБД 1-р хороо Чингисийн талбай урд Санктпетербург төвийн 2-р давхар 222 тоот

120-130 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Гурван булаг амралтын газар

УБ хотоос 23 км зайтай

БЗД 20-р хороо Гачууртаас цаашаа 6 км яваад Шар хоолойн аманд
төв оффис: БЗД 2-р хороо 13-р хороолол Жи эс центр 1 тоот

ороороо 100 хүн, өдрөөр 200-250 хүн зэрэг хүлээн авах чадалтай.

Монголика амралт

УБ хотоос 24 км зайтай

ХУД 12-р хороо Био комбинатын модон гүүрээр гараад Сонгинын амралтын зүүн хойд талд 500 метрт 5 давхар шинэ байр

200 хүртэлх хүний багтаамжтай 4 заалтай, 150-200 хүртэлх хүний багтаамжтай ресторантай.

Найрамдал эх нялхасын амралт

УБ хотоос 25 км зайтай

СХД 1-р хороо Найрамдал зуслангийн постны зүүн урд талд

0-2 насны хүүхэдтэй ээжтэйгээ амрах боломжтой.

Ногоон булан амралт, Green corner, Тэнгэрийн шонхор ХХК харъяа

УБ хотоос 25 км зайтай

ХУД 12-р хороо 22 товчооноос урагш 6 кмт Сонгино хайрханы өвөрт байрлалтай.

40-100 хүн хүлээн авах хүчин чадалтай