m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 05:42
33
Нийслэлд 13.6 км ус зайлуулах шугам барина

Нийслэлд энэ онд  13.6 км авто замын гадаргуугийн ус зайлуулах далд шугамын ажил хийхээр төлөвлөжээ.  120 мянгат, 19-р хорооллын доторх зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил хийх аж. Энэ нь борооны ус зайлуулах шугамын томоохон ажлуудад тооцогдож байгаа бөгөөд  55 га талбайг хамарсан дөрвөн салбар шугамаас бүрдсэн 4.6 км шугам суурилуулах юм байна.

Одоогийн байдлаар шугамын угсралтын ажил 80-85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 1-нд дуусна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны долдугаар хорооллын дотор баригдаж буй хатуу хучилттай авто замыг гадаргуугийн ус зайлуулах шугамтайгаар төлөвлөн хийлгүүлж байгаа аж.