m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 06:23
50
Увсын 90 жилийн ойн наадамд А.Сүхбат барилдах гэнэ

Увс аймгийн түүхт 90 жилийн ойн наадам энэ сарын 22-24-нд болно. Увсчууд 90 жилийн ой болон Баруун бүсийн даншиг наадам "Бөхийн баяр" хэмээх нэрийн дор тэмдэглэхээр болоод байгаа.

Тэгвэл энэ наадамд дархан аварга А.Сүхбат тэргүүтэй 512 бөх зодоглохоор болсон гэнэ. Мөн нутгийн аваргууд болох О.Балжинням, С.Мөнхбат нар болон төрийн наадмын түрүү бөхүүд болох Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын арслангууд тэргүүтэй олон хүчтэнүүд зодоглох аж.