m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 06:30
84
Р.Ган-эрдэнэ: Гэрээт борлуулагчдад карт ашиглах зааврыг тараасан

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж буй. 

Уг төслийг Нийслэлийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны аравдугаар сарын “Хамтарсан компани байгуулах тухай” тогтоолоор байгуулагдсан Монгол Солонгосын хамтарсан “Улаанбаатар Смарт Карт” ХХК хэрэгжүүлж байгаа билээ.   Өнөөдрийн байдлаар том оврын автобусуудад тоног төхөөрөмж суурилуулах ажил үргэлжилж байна.  Харин туршилтын хугацаа энэ сарын 24-нд дуусч албан ёсоор уг төсөл хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл “Ухаалаг автобус” төсөл хэрэгжихэд бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн  үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнээс тодрууллаа.

- “Ухаалаг автобус” төсөл хэрэгжихэд хэдхэн хоног үлдлээ. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

- Улаанбаатар смарт карт төслийн зорилго нь нийтийн тээврийн боловсон соёлтой орчныг бүрдүүлж өгөхөд оршиж байна. Албан ёсоор долдугаар сарын 24-ны өдөр иргэд нийтийн тээврээр цахим картаар үйлчлүүлнэ. Өнөөдрийн байдлаар 1100 автобусанд төхөөрөмж суурилуулсан.  Карт цэнэглэх албан ёсны  175 цэг ажиллана. Бэлтгэл  бүрэн хангагдсан гэж хэлж болно.  

- Иргэдэд  смарт картыг ашиглах талаар мэдээлэл өгсөн үү. Энэ талаар мэдээлэлгүй байгаа нь ажиглагдсан?

- Гэрээт борлууллагчдад карт ашиглах зааврыг тараана. Мөн хэвлэл мэдээлллийн хэрэгслэлээр зааврыг өгч байгаа.

- Тэгвэл “Ухаалаг автобус” төсөл хэрэгжсэнээр кондуктарууд ажилгүй болно гэсэн үг үү.  Үүнийг хэрхэн шийдэх вэ?

- Төсөл хэрэгжсэнээр кондуктарууд бэлэн мөнгөний тооцоо хийхгүй.Харин бэлэн мөнгөөр үйлчлүүлэх иргэд хайрцганд  мөнгөө хийнэ. Кондуктарууд үүнд хяналт шаардлага тавина. Мөн иргэдэд зөвлөгөө өгнө. Тэгэхээр кондуктарууд үргэлжлүүлэн ажиллана.