m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 07:34
102
20.0 сая юанийн своп хэлцэл байгуулжээ

Монголбанкны гадаад валютын ээлжит дуудлага худалдаа болж өнгөрлөө. Тус худалдаагаар арилжааны банкууд ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлсэн байна. Харин Монголбанк 318.50 төгрөгийн хаалтын ханшаар 43.1 сая юанийг гадаад валютын дотоодын захад нийлүүлж, ам.доллар худалдаагүй байна. Мөн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкуудтай 119.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 21.7 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, мөн 20.0 сая юанийн своп хэлцэл байгуулсан гэдгээ мэдэгджээ.