m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 07:47
83
Даншиг наадам өнөөдөр эхэлнэ

Өндөр Гэгээн Занабазарын түүхт 380 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар төр засгийн хэмжээнд ярилцаж өнөөдөр Хархоринд хийх шийдвэр гаргасан юм. Төрт ёсоо дээдэлдэг монгол түмэн Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсэн өдөрт зориулан хийж буй Даншиг наадамд олноороо оролцохоор иржээ. Даншиг наадам гурван өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр ямар арга хэмжээ болохыг сонирхуулж байна.

2015 оны 7 дугаар сарын 24-ний Баасан гариг

10.00-18.00 Зочдыг хүлээн авч, байрлуулах

10.00-13.00 Эрлийз бага насны морьдын уралдаан

13.00-16.00 Эрлийз дунд насны морьдын уралдаан

16.00-20.00 Уралдаанд түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах

20.00-22.00 Даншиг наадамд зориулсан шашин, урлагийн цэнгүүн

Дашрамд дуулгахад энэ наадмыг ETV шууд дамжуулан хүргэж байгаа юм. Масс агентлагийн MASS.MN сайт MASS телевиз, MASS official цахим хуудаснаас наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээлийг аваарай.