m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 07:56
822
Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсэн өдөр тохиож байна

Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам өнөөдөр эхлэх гэж байна. Наадмын мэдээллээс гадна  Өндөр Гэгээн Занабазар ямар хүн байсан, Монгол Улсад ямар гавьяатай талаар товч мэдээлэл хүргэе.

Өндөр гэгээн Занабазар бол Монгол Улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт байв.

Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатнаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр төржээ. 1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг таван настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.

Тэрээр бага наснаасаа Бурханы шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан. Түүний өргөсөн Занабазар гэдэг нэр нь 'аянгат (жнана)-цэцэн билэг (важра)' гэсэн утгатай Санскрит гаралтай үг юм.

1686 онд Занабазар шинэ үсэг "Соёмбыг" зохиожээ. Энэтхэгийн бичиг үсэг "Ланча" дээр үндэслэн, Төвдийн Пагва ламын "Дөрвөлжин үсэг" дээр тулгуурласан гэж түүхэнд бичсэн байдаг аж. Шинэ үсэг нь гурван хэлний авиа зүйн ялгааг бүрэн харуулж чадсан- санскрит, төвд ба монгол үсэг. Энэ нь одоо хүртэл гоёл чимэглэлийн зорилгоор Монголын буддистууд ашиглаж байна. Энэ нь XVII зууны Монгол Улсын билэг тэмдэг болж, одоо үед Монголын Улсын төрийн далбаан дээр байрлаж буй.

  

Түүний урласан  Цагаан, Ногоон Дарь эхийг урыг одоо ч дэлхийд гайхан шагшиж байна.

Занабазарын урласан буддын, бодисва, буддын зүтгэлтнүүдийн шавар баримал алдартай. Тэр уран барималтай анх 1650 онд Лхасд очихдоо танилцжээ. Тухайн цаг үед Непалын уран барималчид Поталын ордон барьж байсан гэдэг. Нүдээр харсан тэрбээр ихэд сонирхон өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн урлаж эхэлсэн гэдэг. Шинжээчид Занабазарын уран бүтээл Непалыхтай адил, харин төвдийнхтэй адилгүйг ажиглаж байв.Түүний урласан  Цагаан, Ногоон Дарь эхийг урыг одоо ч дэлхийд гайхан шагшиж байна. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, нэрт эрдэмтэн Б.Ринчен Занабазарыг «Монголын Микеланжело» гэж өргөмжилсөн нь бий.