m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 09:04
165
Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын 75 жилийн ой тохиож байна

Энэ жил цагдаагийн байгууллагын 94 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Өнөөдөр Баян-Өлгий аймгийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүх 75 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо. Баярын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн А.Тилейхан, Зам, тээврийн дэдсайд Х.Ержан, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, болон тус аймаг дахь хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд зэрэг хүндэт зочид төлөөлөгчид урилгаар оролцжээ.

Баярын үеэр цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, тэргүүний алба хаагчдыг алдаршуулах, ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх зэрэг үйл ажиллагаа болж, ойн баярт зориулсан бэсрэг наадам болох гэнэ.