m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.21 10:12
45
Хакүхо маргааш Тэрүнофүжитэй барилдана

Мэргэжлийн сумогийн Нагоя башёгийн 10 дахь өдрийн барилдаанд ёкозүна Хакүхо М.Даваажаргал сэкиваке Точиозанд уналаа. Гэсэн хэдий ч Хакүхо М.Даваажаргал, Какурюү М.Ананд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Точиозан нар есөн даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна.

Харин маргааш Хакүхо Тэрүнофүжитэй барилдана. Сэкиваке Точиозан сүүлийн хоёр өдрийн барилдаанд Какурюү болон Хакүхо нарыг дараалан даваад байна.