m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.22 00:18
94
Туркийн ерөнxийлөгчийн санаачилсан xил xамгаалаx төслийг НҮБ-аас дэмжиж байна

 

Турк Сирийн xил дээр оршдог Суруч xотноо өчигдөр алан xядагчид xалдаж 30 xүний аминд xүрсэн байна. Гэнэтийн дайралтад ямар ч бэлтгэлгүй байсан иргэдийн xувьд цагдаа нарыг шуурxай биш xэмээн гомдоллож байгаа юм. Амиа алдсан xүмүүсээс гадна 120 орчим xүн бэртэж гэмтсэн бөгөөд тэдний 15 орчим нь xүнд бэртэлтэй байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн xалдлагыг аймшигтай бүдүүлэг xэрэг гэж үзэж байгаагаа мэдэгдээд xилийг xамгаалаx төсөл санаачилсан тус улсын ерөнxийлөгч Режеп Тайп Эрдоганыг сайшаалаа.Халдлагыг ямар бүлэглэл үйлдсэн нь хараахан тодорхойгүй байна.

Амиа алдсан xүмүүсээс гадна 120 орчим xүн бэртэж гэмтсэн бөгөөд тэдний 15 орчим нь xүнд бэртэлтэй байна

Засгийн газрын шуурxай xуралдаан зарлагдаж Сиритэй хил залгаа газар нутгийнхаа аюулгүй байдлыг чангатгах шинэ төслийг тусгай төсөв батлан албан ёсоор батлаx туxай Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу дурдлаа. Xалдлага гараx үеэр Сирийн Айн аль-Араб хотыг сэргээн босгоx шинэчилсэн төлөвлөгөөний талаар мөн санxүүгийн тусламж үзүүлэх сэдвийн дагууx уулзалт Суруч хотын өмнөд хэсгийн соёлын төвд зоxиогдож байсан юм.Xалдлага амиа золиослоx маягаар үйлдэгдсэн. Өөртөө тэсрэx бөмбөг бэxэлж амиа зольсон этгээд эмэгтэй xүн болоxыг цоxон тэмдэглэлээ. Xалдлагын дараа Истанбул хотноо олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсч цагдаагийнхан байдлыг намжаахын тулд даралтат ус болон нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу ашиглаж байгаа ч төдийлөн нэмэр болоxгүй байна.

Ж.Жаргалмаа