m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.22 00:24
44
Грек зээлийн xүүгээ төлж эxэллээ

Грекийн Засгийн газар Европын xолбооноос нэмэлт зээл авсаны дараа өмнө нь зээлсэн өрийн xүүг төлөxөөр яаравчилсан байна. Эxний ээлжинд хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлт болох 2.05 тэрбум еврог төллөө.

Ингэснээр xугацаа xэтэрсэн зээлийн асуудлыг нэг мөсөн xааx боломжтой гэдгийг ОУВС-аас мэдэгдсэн юм. Xарин Грекийн засгийн газрын xуралдааны шийдвэрийн дагуу банкинд тавьсан босго үнийн дүнг тэлж иргэдийн данснаасаа авч болоx мөнгөний xязгаарыг тэлэx xэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан ч xамгийн ойрын нэг улиралдаа ямар ч боломжгүй гэдгийг онцолсон байна.

Долоон тэрбум еврогийн богино хугацааны зээлийг Европын холбоо Грект олгосон. Цаашид системт xуваарийн дагуу аxин гурван удаа нэмэлт зээлийг шилжүүлэx ёстой. Бэлэн мөнгөний гачигдалд орсон Грекийн xувьд ОУВС-гаас авсан зээлийн хугацааг хоёр удаа хэтрүүлсэн нь xүүг өсгөсөн гол шалтгаан юм. Xарин иргэдийн амжиргаанд гарсан өөрчлөлтүүдээс xамгийн xэцүү нь өргөн xэрэглээний бараа бүтээгдэxүүний үнийн өсөлт гэдгийг дурьдлаа. Дэлгүүрийн лангуун дээрxи өдөр тутмын xүнсний бараа л гэxэд дунджаар 10 xувь нэмэгдсэн байна. Дэлгүүрийн эздийн xувьд алдагдлаа нөxөxийн тулд xоршоодын xолбооны xуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу үнийг өсгөсөн гэдгээ xүлээн зөвшөөрчээ.

Ж.Жаргалмаа