m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.22 00:33
99
Австрали, Вьетнам улсын иргэд зөвшөөрөлгүй хил нэвтэрчээ

Зуны улиралтай холбоотойгоор гадны болон дотоодын иргэд аялал жуулчлал хийх зорилготойгоор хилийн бүс зурваст зөвшөөрөлгүйгээр нэвтрэх тохиолдол нэмэгдсэн байна.

Тухайлбал, Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэгт Вьетнам улсын дөрвөн иргэн, Хилийн 0184 дүгээр ангийн хариуцсан хэсэгт Австрали улсын дөрвөн иргэн тус тус хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүйгээр аялал жуулчлал хийх зорилгоор явж байсныг хилчид илрүүлэв. Уг иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, буцаан явуулсан байна.