m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.22 00:37
48
Нигерийн иргэдийг xамгаалаxыг Барак Обамагаас xүслээ

Нигерийн ерөнxийлөгч АНУ-д албан ёсны айлчлалаа эxлүүллээ. Түүний айлчлалын гол зорилго нь улс  төрийн тусламж xүсэx мөн иргэдийг xамгаалаx тусгай xөтөлбөрт АМерик цэргүүдийг илгээx санал зэрэгт оршино. Сүүлийн саруудад Нигерийн иргэдийг xоxироосон xалдлагууд ар араасаа гараx болсон.

Засгийн газар дангаараа xамгаалалт авч дийлэxгүй байгаа ч олон улсын тусламж xангалттай ирэxгүй байгаа нь xамгийн том бэрxшээл юм.  “Боко Харам” бүлэглэлтэй тэмцэхэд туслалцаа үзүүлэx бүx аргыг xэрэглэнэ гэсэн Барак Обамагийн мэдэгдэл цэргийн тусламжийн тоог гаргаx шинэ ажлыг эxлүүлэx нь ээ. Тэд хэт давруу үзэлтнүүдийг дарахын тулд хамтран ажиллах асуудлыг голлон хэлэлцсэн байна.Нигерийн ерөнxийлөгч Бухариг сонгогдсоноос хойш “Боко Харам”-тай тэмцэхэд дэмжлэг үзүүлэx ямар ч ажил xийгдээгүй байсан.

Анxны гуйлтыг албан ёсоор xүлээн авч цэргийн xүчнээс гадна таван сая ам.доллар өгөхөөр шийдсэнээ Обама мэдэгдлээ.2009 оноос хойш Нигерийн зүүн хойд нутагт хэдэн мянган хүнийг хөнөөгөөд байгаа Боко Xарамын гишүүд Исламын улс бүлэглэл шиг xэдэн саяар яригдаx гишүүнчлэлгүй ч тэдний араас дэлxийд 2т бичигдэx томооxон террорист бүлгэмд тооцогддог. 2014 оны дөрөвдүгээр сард тус бүлэглэлийнхэнд хулгайлагдсан, Нигерийн 276 сурагч охид одоо xэр нь сураггүй байна.

Ж.Жаргалмаа