m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.22 00:52
227
Хүнсний зооринд хоёр хүн нас баржээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын хүнсний ногооны зооринд хоёр хүн нас баржээ. “Хүлэг” хүнсний захын хашаан дотор, хүнсний ногооны зооринд хоёр хүн ухаан алдаж унасан тухай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ослын газар очиход 5-6 метрийн гүнтэй, хүнсний ногооны зориулалттай нүхэн зооринд иргэн Н, Х нар агааргүйн улмаас нас барсан байдалтай байсныг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Хэргийн газар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын  газрын хамтарсан ажлын хэсэг уг зоориноос “TAPPA” багажаар орчны агаарт хэмжилт хийхэд ямар нэгэн цацраг, химийн шинж тэмдэг илрээгүй байна.