m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.22 00:56
99
Даланзадгад суманд үер буужээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд өчигдөр 15 минутын хугацаатай хүчтэй, дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас  үер буужээ.

Үерийн ус их хэмжээгээр бий болж, хашаа, гэр, барилгын суурийн давхар, граш, автомашинд ус орсон, автомашин шаварт суусан гэх дуудлага, мэдээлэл 57 хүлээн авч,  аймгийн Онцгой байдлын газрын 35 албан аврах ажиллагааг зохион байгуулж ажиллажээ. 21 автомашин, 36 том хүн, есөн хүүхэд, 36 гэр орон хашаа байшинг үерийн усанд автахаас авран хамгаалж ажилласан байна. Хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл гараагүй, эд хөрөнгийн хохиролын хэмжээг тогтоогүй гэнэ.