m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.22 04:53
59
Дэлхийн аварга руу аварга загас дайрчээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад зохиогдож буй "J Bay Open" тэмцээний үеэр Серфингийн дэлхийн гурван удаагийн аварга Майкл Фэннинг рүү  аварга загасны дайрчээ.

Үзүүлбэрээ гүйцэтгэхээр усны мандалд гараад байсан Майкл Фэннингийн араас гэнэт аварга загас дайрсан байна. Аврагчид очих хүртэл Австрали эр самбаачлан азаар амь гарчээ. Энэ үйл явдалтай холбоотойгоор тэмцээнийг түр цуцалжээ.