m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.22 05:13
763
Супер нэгдлийн онол-Чинад Монголын нууц

Агуу судлаач, сэтгүүлч Бэсүд овгийн Чулуунбатын Эрдэнийг мэдэхгүй хүн гэж үгүй. "Супер нэгдлийн онол" хэмээх бүтээл нь олныг байлдан дагуулж, Ч.Эрдэнэ гэгч ямар зүйл хийж, юу бүтээж буйг нэгэнтээ ухаарсан. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй дунд үеэс дээших нь түүнийг МОНЦАМЭ-гийн захирал, нэрт нийтлэлч гэдгээр нь бүр ч илүү мэднэ. Нэрт нийтлэлч Шагдарсүрэнгийн Цэрэнпил агсан "Их Эрдэнэ" гэх нийтлэл бичиж, хөрөг нийтлэл ямар байдгийг сэтгүүлчдэд жинхэнэ утгаар нь ойлгуулж билээ.

Ч.Эрдэнийн талаар олон үг нурших нь илүүц биз. Гагцхүү шинэ бүтээл  "Чинад Монголын нууц" гарлаа гэдгийг дуулаад яаран очиж цөөн хором ярилцлаа.

-Таны олон жилийн хөдөлмөр бүтээл болон гарсныг дуулаад ирлээ. Энэ номыг бүтээхэд нийт хэдэн жилийг зарцуулсан бэ?

-Нийт 18 жилийн судалгаа, хөдөлмөр юм байна. Энэхүү ном хоёр төрлийн суурь судалгааны үр дүн гэж хэлж болно. Нэгдүгээрт дэлхийн соёл иргэншлийн үүсэл нь өвөг монгол хэлт угсаатантай холбоотой тухай асуудал. Хоёрдугаарт шинжлэх ухаан дээд түвшинд хүрээд төгсөж байгаа үе. Энэ хоёр суурь судалгааг хийсний дараа төрсөн бүтээл.

-Номын нэр, хавтасны зурагнаас харахад  их зүйл өгүүлсэн, Монголын нууцыг дэлгэсэн бүтээл бололтой?

-Энэ номын агуулга нь "Чинад нууцын Монгол орон" гэдэг нэртэй дүйцэж байгаа юм. Монголын эртний ба өнөөгийн түүхийн цаана байгаа нууцыг мэдэхийг хүсвэл энэ номыг унших хэрэгтэй.

Нэрнээсээ юу өгүүлсэн, ямар бүтээл болох нь тодорхой байгаа учир унших л хэрэгтэй.

XX зуун XXI зуунд шинжлэх ухааны төгсгөл. Бүр төгсгөхийн тулд супер нэгдлийн онол байх нь гарцаагүй. Энэ онолыг Эрдэнээ гэдэг хүн боловсруулаад  цахим хуудсаар тарааж байгаа юм.

-Дэлхийн олон орны эрдэмтэд, судлаачид таны сайт руу орж судалсан байдаг юм билээ?

750 гаруй хуудас бүтээлээ англиар бичиж оруулжээ.

Түүний супер нэгдлийн онолоо танилцуулсан сайтанд Дэлхийн 94 орны эрдэмтэн судлаачид хандан түүнийг бүтээлийг түгээж, дэлхий судалж байна. 750 гаруй хуудас бүтээлээ англиар бичиж оруулжээ.

-Шинжлэх ухааны төгсгөлийн үед Супер нэгдлийн онол байх ёстой юм. Гадаадын томоохон их, дээд сургуулиуд энэ бүтээлийг өөрсдийн ажилдаа ашиглаж байна.

-Юм уншдаг, оюуны бүтээл, шинжлэх ухааны дээдэлдэг хүмүүс таныг юу хийж буйг мэддэг болсон. Та өөрийгөө сурталчлах тун дургүй болохоор бүтээлийг хаанаас авч болох ямар үнэтэй талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ бүтээлээ “Мөнхийн үсэг” ХХК-д 500 ширхэг хэвлүүлсэн. Нэрнээсээ юу өгүүлсэн, ямар бүтээл болох нь тодорхой байгаа учир унших л хэрэгтэй.

Оюуны бүтээлийг дээдлэн, дэлхийд Монголын нэрийг дуурсгах эрдэмтэнг дэмжин номыг нь хэвлүүлэхэд чин сэтгэлээсээ тусалсан хүмүүст уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Судлаач Ч.Эрдэнийн 18 жилийн судалгааг хялбаршуулсан бүтээл 100.000 төгрөгийн үнэтэй бөгөөд 99090138, 99902101 дугаараар өөртэй нь холбогдож болох юм байна.