m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.22 06:27
52
”Google street view” Монголыг дэлхийд таниулна

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг АНУ-ын "Гүүгл" компанийн Ази номхон далай, Ойрхи дорнод, Африк, ОХУ-ын Засгийн газартай хамтран ажиллах асуудал эрхэлсэн захирал хатагтай Сузен Пойнтер тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны долдугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг АНУ-ын “Гүүгл” компани Монгол Улстай хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж цаашид цахим ертөнцөөр дамжуулан дэлхий нийтэд таниулан түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хамтран ажиллахаар болсон “Гүүгл” компанийн "Street View" бол "Google maps"-ийн нэгэн чухал хэсэг бөгөөд аль хэдийн 67 оронд хэрэгжсэн байдаг. Хэрэглэгчид онлайн байдлаар ойр хавийн гудамж талбай, орон нутгийн газрын зураглалаа  360 градусын панорам байдлаар үзэх боломжоор хангадагаараа онцлогтой. Google maps дээрээс Street view зураглалыг харахын тулд хэрэглэгчид улбар шар өнгийн “Pegman”  гэсэн тэмдгийг газрын зургийн баруун доод хэсгээс зѳѳн, цэнхэр өнгөөр тодруулсан гудамжинд аваачихад тухайн газрын зураглал дэлгэц дээр харагддаг юм хэмээн ГХЯ-аас мэдээллээ.