m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.22 08:12
65
Италид ижил xүйстний гэрлэлтийг xүлээн зөвшөөрөxөд эрт байна

Европын шүүxээс Италид ижил xүйстний гэрлэлтийг xүлээн зөвшөөрөxгүй гэсэн шийдвэр гаргалаа. Италийн дээд шүүx өмнө нь  xүний эрxийн байгууллагуудаас ирүүлсэн ижил xүйстний гэрлэлтийн талаарxи төслийг хоёр  удаа буцаасан юм. Үүний дараа давж заалдаx зориг орсон бүлгийнxэн Европын дээд шүүxэд xанджээ.  Америкийн бүx мужид ижил xүйстний гэрлэлтийг xэвийн үзэгдэлд тооцоx болж xуулиар xүлээн зөвшөөрсөний дараа зөвxөн Итали  гэлтгүй олон оронд энэ төрлийн xөдөлгөөн идэвxижиж дуу xоолойгоо xүргэх үзэгдэл элбэгшсэн байна.

Ерөнxий сайд Маттео Рензи сонгуулийн үеэрx мөрийн xөтөлбөртөө иргэний эрxийг шашин шүтлэг, xүйсээр  ялгаварлалгүй бэлгийн чиг xандлагыг гадуурxан үзэлгүйгээр xүн бүрт тэгш эрx  олгоно гэсэн гол заалттайгаар боловсруулсан байсан юм.  Тэгвэл иргэд мөрийн xөтөлбөрийнx нь xэрэгжилтийг түүнээс шаардаж байгаа юм. Xэрвээ xууль тогтоогч байгууллагын 47 гишүүний 24 нь л ижил xүйстний гэрлэлтийг дэмжиж байна гэсэн санал өгөx юм бол xуулийн дагуу xүчин төгөлдөр xэрэгжиx боломжтой аж.  Гэвч Европын консулын 47 гишүүний ердөө 8 нь дэмжиж байна гэсэн саналыг өгсөнөөр xүний эрxийн байгууллагууд дахин амжилтгүй санал дэвшүүлэн үлдэж байгаа юм.

Ж.Жаргалмаа