m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.23 00:17
73
Тэмцээнийг гурван баг тэргүүлж явна

Эмэгтэйчүүдийн Үндэсний лигийн тоглолт хоёрдугаар тойргийн тоглолтуудаар боллоо. Эхний тойрогт тэнцсэн баг байгаагүй бөгөөд дөрвөн баг ижил хожлын оноог авж чаджээ. “Хан-Уул” дүүргийн баг “Эрчим” клубтэй 1:1 харьцаатай тэнцсэнээр дөрвөн оноотой хүснэгтийн дунд бичигдэж эхэллээ. “Монголын Тэмүүлэл”, “Арвис”, “Хад” гэсэн гурван баг ээлжит хожлоо байгуулсанаар одоогоор зургаан оноотойгоор лигийг өнгөлж явна.

Мөн “Монголын Тэмүүлэл” болон “Арвис” клубын тамирчид хаалгандаа гоол алдаагүй үзүүлэлтээр бусдыгаа манлайлж байна. Гуравдугаар тойрогт хожигдол амсаагүй “Монголын Тэмүүлэл” болон “Хан-Уул” багууд хоорондоо тааран тоглоно.