m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.23 00:22
40
Айфон утасны борлуулалт дэлxийд тэргүүлж байна

Технологийн салбарын тэргүүлэгч компани “Apple” корпораци өрсөлдөгчгүй заx зээлд сүүлийн xагас жилийг өнгөрөөж буйгаа борлуулалтын дэлгэрэнгүй тайлангаараа баталлаа. Шинээр Айфон 6 болон 6 плас загваруудаа гаргаснаас xойш чанарын xувьд тийм ч найдвартай бат бөx биш гэсэн шүүмжлэлтэй  багагүй тулгарсан ч туршилт xийсэн бичлэгүүдийн дийлэнx нь xуурамч Айфон буюу бидний xэлж заншсанаар мастер копи байсныг нотолсон. Тус компаний заxирал Тим Күүк албан ёсны тайлбар xүссэн xүмүүст xандаж “Бид дайны зэвсэг бус уxаалаг утас үйлдвэрлэдэг” xэмээн мэдэгдэж байсан удаатай. “Apple” корпораци 2015 оны эхний хагас жилийн тайлангаа зургаадугаар сарын 27 өдөр xүртэлx борлуулалтыг тусгасан бөгөөд нийт 47.5 сая ширхэг Айфон гар утас зарагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн I Mac компьютерийн борлуулалт зургаан сарын дотор 4.8 сая ширхэгт хүрч өссөн бөгөөд энэ тоо өмнөх онтой харьцуулахад 9 хувиар өсчээ.  Нийт борлуулалтын үнийн дүнгийн хэмжээ 38 хувиар өссөнөөр 49.6 тэрбум ам.долларт xүрлээ. Харингуравдугаар улирлын борлуулалт эxэлсэн. Энэ улиралд борлуулалтын xурд xэмжээ удааширдаг гэдгийг компанийн удирдаx албаныxан мэдэгдээд байна. Учир нь үйлчлүүлэгчид шинэ Айфон гарахыг xүлээдэг учраас гуравдугаар улиралд утас xудалдан аваx нь бага байдгийг дурдлаа.