m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.23 00:24
59
Их аваргууд башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 11 дэх өдрийн барилдаанд башёг ганц унаатай тэргүүлж байсан дөрвөн сүмочоос хоёр нь унаж Хакүхо, Какүрюү их аваргууд  башёг тэргүүлж эхэллээ.

11 дэх өдрийн хамгийн сонирхолтой барилдаан  69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хооронд боллоо. Хоёр бөхийн барилдаан сонирхолтой болж дэвжээний захад Хакүхо түрж гарган давсанаар тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдлээ.