m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.23 00:54
47
Ахмад прокурорт хүндэтгэл үзүүлжээ

Увс аймгийн прокурорын газраас Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан тус аймгийн прокурорын газарт  14  жил прокуророор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад прокурор,  шатрын спортын мастер Т.Цэвгээг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, ахмад, дунд, залуу үеийн прокурор, ажилтнуудын уулзалт ажил хэргийн ярилцлагыг зохион байгуулжээ.

Ахмад прокурор Т.Цэвгээ нь тус прокурорын газарт ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор, орлогч прокурор, хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокуророор ажиллаж байсан гэнэ.  Уулзалтын үеэр прокурорын байгууллагын үе үеийн прокуроруудын ажиллаж байсан түүх, тухайн үеийн прокурорын хяналт, хэргийн талаар дурсан ярьж, өөрийн ажлын арга барил, ажлын туршлагаасаа залуу прокурор, ажилтнуудад хуваалцаж  тэдний сонирхсон асуултанд хариулж, залуу прокурор, ажилтнууд ахмадуудынхаа арвин  их туршлагыг ажилдаа  хэрэгжүүлж,  тэдний хийж бүтээсэн ажил, үлгэрлэн гаргасан алдрыг нь өргөж  ажиллахаа  илэрхийлсэн байна.