m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.23 01:06
88
Хагас шигшээд өрсөлдөх хоёр багийн нэр тодорлоо

Сонирхогчдын УАШТ-ий хагас шигшээн эрхийн төлөөх тоглолтууд эхэллээ.  Өмнөх шатанд “Хас FC” 10:1 харьцаатай илүүрхэн ялсан “Хилчин” баг энэ удаа “Шарын Гол” багтай таарч улмаар үндсэн цагт 3:2 харьцаатай хожсоноор хагас шигшээн эрхийг хамгийн түрүүнд авлаа.

Харин энэ өдрийн сүүлийн тоглолт “Арвис” Континенталь гэсэн хүч тэнцүү багуудын сонирхолтой тоглолтоор үргэлжиллээ. Энэ тоглолтонд талбайн шүүгч гурван ч удаа торгуулын цохилтыг заасан бөгөөд улмаар 3:1 харьцаатай “Арвис” баг өрсөлдөгчөө ялж хагас шигшээд “Хилчин” багтай учрахаар оноолт таарлаа.