m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.23 01:21
182
Сонгинохайрхан дүүргээс гар бөмбөг олджээ

Сонгинхайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс байлдааны зориулалттай гар бөмбөг олджээ.  Өчигдөр тус дүүргийн “Таван хошуу Уул”-ын бэлд байлдааны зориулалттай хуучирч зэвэрсэн, лац, сойгч төмөртэй байлдааны “F-1” загварын гар бөмбөг олдсоныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай бүлэгт хүлээлгэн өгч аюулгүй болголоо.

Баяр наадмын өдөр Төв аймгийн нутаг дэвгэрт мөн сойлт цэнэгтэй тэсрэх бөмбөг олсон иргэд дур мэдэн оролдож өшиглөснөөс дэлбэрч нэг хүн нас барж гурван хүн гэмтсэн билээ. Иймд тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсэг, хэрэгсэл болон түүнтэй төстэй биет эд зүйл олдсон тохиолдолд ойртож, оролдохгүйгээр Цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.