m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.23 02:22
59
Сайншандад хатуу хучилттай автозамын ажил явагдаж байна

Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2012-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ-Дорноговь 2” тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Аймгийн Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Зарим сумдын гэр хорооллын өргөн гудамжуудыг тохижуулан асфальтан болон сайжруулсан хучилттай автозам, явган хүний замтай болгоно” гэж тусгасны дагуу 2015 онд доорх замын ажлууд хийгдэж байна.

Сайншанд сумын 2-р багийн 48 айлын орон сууцнаас Барилгын 8 айл хүртэлх 151 метр  хатуу хучилттай автозам шинээр барих ажлыг орон нутгийн замын сангийн 94 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь АЗЗА ТӨХК хийж гүйцэтгэж байна. Ажлын явц өнөөдрийн байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.