m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.23 02:26
61
Дэлхийн лигийн шилдэг тоглогч баривчлагджээ

Францын волейболын шигшээ багийн тоглогч, Дэлхийн лигийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн Эрвин Нгапет галт тэрэгний кондукторт гар хүрсэн хэргээр баривчлагджээ. Парисаас Бордо орох чиглэлийн галт тэрэгт суусны дараа тэрээр цуг яваа найзуудыгаа хүлээхийн тулд галт тэргийг түр зогсоохыг шаардсан гэнэ. Үүний улмаас хэрүүл болж, кондукторт гарч хүрчээ. Ойрын хугацаанд түүнийг  батлан даалтаар гаргах болсон сурагтай. Тэрбээр өмнө нь шөнийн цэнгээний газарт зодоон хийсэн хэргээр гурван сар шоронд хоригдож байжээ.