m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.23 02:54
31
Иргэд маргаашнаас цахим картаар зорчино

Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийн нээлт маргааш болно. Гэтэл иргэд цахим картыг хаанаас, хэрхэн  худалдан авч цэнэглэх талаар мэдлэг, мэдээлэл багатай байна. Одоогоор том оврын 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Цахим картыг иргэд автобусны буудлын ойролцоо байрлах карт борлуулах төвөөс авах боломжтой бөгөөд “U Money” гэсэн логогоор таних аж.