m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.23 04:51
72
Д.Цэндсүрэн:Миний ард түмнийг үнэлсэн Монгол төрийн гүн хүндэтгэл юм

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой өнөөдөр эхэлж байна. Нээлтийн ёслолын үеэр Увс аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулан өглөө. Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн энэ талаар “Увсчууд бидний хамтын хөдөлмөр ажилч хичээнгүй чанар хүнлэг энэрэнгүй зочломтгой зан ёс уламжлал түүх соёлоо дээдлэн нандигнан хамгаалж ирсэн амжилт бүтээлийг Монголын төр хэдэнтээ үнэлж Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор мялаалаа. Сүүлийн гурван жилийн бүтээн байгуулалтын ажил орон нутгийн болон төрийн хөгжлийн бодлогод оруулсан бидний бүтээлч санал санаачлагыг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж “Шилдэг аймаг”-аар шалгарсныг нийт Увсчуудад зарлаж мэдээлж байна. Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, "Шилдэг аймаг" шагналт Увс нутгийн зон олондоо баяр хүргэж амжилтын дээдийг хүсэн ерөөе. Энэ шагнал бол ясны хөдөлмөрч зүтгэлтэй миний ард түмнийг үнэлсэн Монгол төрийн гүн хүндэтгэл юм” гэв.