m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.23 07:54
87
Монгол банк 81.6 сая ам.доллар банкуудад нийлүүллээ

2015 оны долдугаар сарын 23-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 48.4 сая ам.доллар, 118.9 сая юань худалдан авах санал ирүүлжээ.  Улмаар Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлж, 1979.00 төгрөгийн ханшаар 48.4 сая ам.доллар, 318.83 төгрөгийн ханшаар 118.9 сая юань тус тус нийлүүлэв.

2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 81.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.