m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.24 00:36
46
Өнөөдрөөс иргэд цахим картаар зорчино

“Ухаалан автобус” төслийн нээлт өнөөдөр болж, иргэд нийтийн тээврээр цахим карт ашиглан зорчино. Тус цахим картыг 3600 төгрөгөөр худалдаж авах боломжтой бөгөөд өнөөдрийн байдлаар том оврын 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Цахим картыг иргэд автобусны буудлын ойролцоо байрлах карт борлуулах төвөөс авах ба “U Money” гэсэн логогоор таних аж. Одоогоор 280 ТҮЦ-тэй карт борлуулах гэрээ байгуулжээ.