m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.24 04:22
61
Ээлжит бус чуулганд бэлтгээд завгүй байна

Үндэсний их баяр наадмын арга хэмжээ шувтарч аймаг сумдын тэмдэглэлт ойн баяр үргэлжилж байгаа  энэ өдрүүдэд  нэр бүхий гишүүд болон  УИХ-ын Тамгын газрынхан ажиллаж байна. Тухайлбал Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өчигдөр, өнөөдөр хоёр өдөр байнгын хорооны ажилтнуудаа дуудан хуралджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус ажлын хэсгийнхэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хуулиудыг хэлэлцсэн аж.

УИХ-ын хаврын чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ Эрүүгийн хуулийн тусгайлсан зүйл заалтуудыг эргэн харж, ажиллах үүргийг Хуульзүйн байнгын хороонд өгсөн юм. Тиймээс ирэх долоо хоногт ажлын хэсгүүд хуралдах сурагтай.  Түүнчлэн  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өдөр бүр ажиллаж байгаа аж. Үүнээс  харахад  УИХ-ын Тамгын газар ээлжит бус чуулганд бэлтгээд завгүй байгаа бололтой.

УИХ-ын Тамгын газар ээлжит бус чуулганд бэлтгээд завгүй байгаа бололтой

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр 2-3 гадаад уулзалтууд хийж,шинээр томилогдсон элчин сайдуудтай танилцсан юм.

УИХ-ын даргын хэлснээр наймдугаар сарын 03-нд ээлжит бус чуулганыг хуралдуулан, хэд хэдэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэж, МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргах асуудлыг  ч мөн хэлэлцэх учиртай. Энэ талаар УИХ-ын хэвлэлийн албаны дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлон дурдсан. Ийн УИХ-ын гишүүд болон Тамгын газрын ажилтнууд ээлжит бус чуулгандаа бэлтгээд завгүй байна.