m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.24 07:48
95
Хөрөнгө оруулагчдын чуулган болно

Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөл хамтран 18 дахь удаагийн Хөрөнгө оруулагчдын чуулганыг ирэх есдүгээр сарын 29-30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд Монголын болоод дэлхийн бүх орны бизнесмен ажил хэрэгч хүмүүс оролцох боломжтой аж. Анхны чуулга уулзалт 1998 онд зохион байгуулагдахад тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж оролцож байжээ. Энэ удаагийн чуулганы хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 30-ны арга хэмжээ Төрийн ордонд үргэлжлэх бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд болон албаны хүмүүс оролцож үг хэлэх юм байна. Дашрамд, Монголын бизнес мэдээллийн сан уг чуулганыг дэмжин оролцож буй бөгөөд мөн 2016 оны тавдугаар сард Канадын Оттава хотод зохион байгуулагдах ХАМБЗ-ийн хөрөнгө оруулагчдын удаах чуулганд Монголын төлөөлөгчдийг оролцуулахаар болжээ.