m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.24 22:57
205
Чойбалсан хөгжил ОНӨҮГ 10 нас хүрлээ

Чойбалсан хотын хогны асуудлыг хариуцан ажилладаг “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ 10 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хүндхэн албыг гүйцэтгэдэг тус хамт олны ойн баярт Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр, Засаг дарга П. Мөнхтөр нар оролцож баяр хүргэлээ. Ойн баярыг нээж “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын дарга Ц.Сүхбаатар хамт олныхоо хийж хэрэгжүүлж буй ажил, онцлог, амжилт бүтээлийг танилцуулж, үе үеийн дарга нартаа хүндэтгэл үзүүллээ. “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын үйл ажиллагаа Хэрлэн сумын ИТХ, Засаг дарга түүний тамгын газартай салшгүй холбоотой. Ард иргэдээ ая тухтай цэвэр цэмцгэр орчинд амьдруулах үүргийг хүлээн ажиллаж байгаа тус байгууллагын ажилчдыг орон сууцтай болгох, хүүхдүүдийг нь цэцэрлэг сургуульд хамруулах тал дээр хотын удирдлагууд анхаарч ажиллахаа ойн баярын үеэр хэллээ. Баяр дээр баяр нэмж ирсэн зочид азтан шалгаруулж өөрийн нэрэмжит шагналуудыг гардуулсан юм.

Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр нэг ачигчид өвлийн иж бүрэн хувцас бэлэглэсэн бол, Засаг дарга П.Мөхтөр гарын бэлэг гардуулж, “Дорнод НАА” компани хоёр хүнд мөнгөн шагнал өглөө. Мөн “Номт ундарга” сургалтын төвөөс хятад хэлний дамжаанд суралцах эрх гардуулж, “Хас” фото студээс нэг хүнд гэр бүлийн зураг авхуулах эрхийг бэлэглэсэн юм. Ийнхүү “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын ажилчид азтан болж бэлэг гардан, аймаг сумын Тэргүүний ажилтан жуух бичгээр шагнуулан 10 жилийн ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна.