m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.24 23:07
49
Баян-Уул сум гал унтраах ангитай боллоо

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Онцгой байдлын газар болж өргөжин, Баян-Уул суманд аврах гал унтраах анги байгуулаар болжээ. Өнгөрсөн хавар гарсан тал хээрийн түймэрийн үеэр ирсэн Монгол улсын ерөнхийлөгч Дорнод аймгийн зарим сумдад гал унтраах анги байгуулах тухай аймгийн удирдлагатай санал солилцон энэ үеэр аймгийн зүгээс газар нутаг болон эрсдлийг тооцоолж Халхгол, Дашбалбар суманд гал унтраах анги байгуулах талаар саналаа хэлсэн бөгөөд энэ асуудал явсаар Гал унтраах нэг ангийг Баян-Уул суманд байгуулах шийдвэр гарсан байна.