m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.27 00:44
65
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ажилладаг ТББ-ууд нэгдэнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ажилладаг ТББ-ууд хамтран нэгдсэн холбоо байгуулах гэж байна. "Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдүүдийн Төлөө Нэгдсэн Холбоо"-нд өнөөдрийн байдлаар таван байгууллага, нэг төв нэгдээд байгаа аж. 

Тэгвэл өнөөдөр холбоо байгуулах тухай анхны хурал Монголын хүүхдийн ордны бага зааланд болох бөгөөд нийслэлийн дүүрэг, хороод бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчаас төлөөлөл оролцож өөрсдийн санал бодлоо тусган ажиллах талаар ярилцах юм байна.