m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.27 01:50
122
Уитни Хьюстоны охин таалал төгслөө

Алдарт дуучин агсан Уитни Хьюстоны ганц охин Боби Кристина Браун сүүлийн хэдэн сар ухаангүй байсаар зуурдаар таалал төгслөө. Тэрбээр 19 настайгаасаа хар тамхинд донтож, сүүлийн хоёр жилийн турш нөхөн сэргээх, сэхээн амьдруулах эмчилгээ хийлгэж байсан ч сайжрахгүй улам бүр дордож, ийнхүү 22 насандаа ээжийнхээ араас хорвоог орхисон харамсалтай явдал боллоо.