m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.27 01:59
87
О.Насанбурмаа алтан медаль хүртлээ

Польшийн Варшав хотноо болж буй эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХIХ дахь олон улсын тэмцээн үргэлжилсээр байна. Эхний өдөр 48, 55, 60, 69 кг-ын жинд эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан болж манай дөрвөн эмэгтэй бөх барилдсанаас 69 кг-ын жинд О.Насанбурмаа алтан медаль хүртлээ.

Энэхүү жинд 18 бөх барилдсанаас О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Литивийн бөх Дануте Домикатетэг 10:0, гуравдугаар тойрогт францийн бөх Кунтиа Весканыг 8:4 онооны харьцаагаар хожиж, мөнгөн медалийн төлөө Канадын бөх Дорити Элзебат Йетсийг 16:4, Польшийн бөх Агнеска Мерзчук Кордусыг 12:4 онооны харьцаагаар ялж, алтан медаль хүртсэн байна.