m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.27 02:27
88
Японд бага оврын нисэх онгоц сүйрч гурван хүн нас баржээ

Японы Токиогийн Чофү хотын орон сууцны хороололд бага оврын нисэх онгоц сүйрч, гурван байшин шатсан хэрэг өчигдөр өглөө гарсан байна. Энэ үеэр гурван хүн нас барж, таван хүн хөнгөн шархадсан хэмээн орон нутгийн мэдээллийн агентлагаас мэдэгджээ. Осолдсон онгоцонд нисгэгчээс гадна дөрвөн хүн сууж явсан бөгөөд орон нутгийн цагаар 11.00 цагийн үед Чофү хотын нисэх онгоцны буудлаас хөөрснөөсөө хэдхэн минутын дараа сүйрсэн гэж NHK агентлагаас мэдээлжээ.