m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.27 03:14
66
Сэлэнгэ, Булган аймагт ойн түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ

Энэ сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн “Тогост нарс”-д ойн түймэр гарсан тухай дуудлага иржээ. Уг түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, хоёр автомашинтай ажиллаж байна.

Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Их хайлаастай”-д ойн түймэр гарсан тухай дуудлага өнөөдөр 00:10 цагт иржээ. Үүний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 12 иргэн, гурван автомашинтай ажиллаж байгаа аж.